0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПИЙН МУЗЕЙД ТАВТАЙ МОРИЛНО УУ

\r\nМонголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн музей" нь нийт ард иргэдэд Олимпийн боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй билээ.\r\n\r\n\r\n\r\nДэлхий дахинаа тархаад буй цар тахлын уршгаар 2020 оны 02 дугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон Олимпийн музей нь Монгол улсын засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үнэ төлбөргүйгээр дахин хөшгөө нээж байна.\r\n\r\n\r\n\r\nОлимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо \/ASMA\/-ны гишүүн билээ.\r\n\r\n\r\n\r\nОлимпийн музейд одоогоор Монгол улсын Олимпийн хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүд байрлаж байна.\r\n\r\n\r\n\r\nНийт спорт сонирхогчид, хүүхэд багачууд, оюутан залуус та бүхнийг Олимпийн хөдөлгөөний түүхэн замналтай танилцах Олимпийн музейд зочлохыг урьж байна.\r\n\r\n\r\n\r\nХАЯГ:\r\n\r\n- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын үндэсний олимпийн хороо;\r\n\r\n\r\n\r\nЦАГИЙН ХУВААРЬ:\r\n\r\n- Ажлын өдрийн 10:00-17:00 цагт ;\r\n\r\n\r\n\r\nАНХААРАХ ЗҮЙЛС:\r\n\r\n- Үзэгчид амны хаалт зүүсэн байх;\r\n\r\n- Нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой;\r\n\r\n\r\n\r\nХОЛБОО БАРИХ:\r\n\r\n- 99040530;\r\n\r\n- Gombodorj@Olympic.mn;\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД