Х.ХАЛИУН 42-Р БАЙРТ ОРОВ
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо.
Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдлээ.
Х.Халиундаа спортын өндөр амжилт хүсье!
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:
МҮОХ-ны Мөнгөн түнш SKYtel