МҮОХ-НЫ ДЭРГЭДЭХ ТАМИРЧДЫН КОМИСС ЗҮҮН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэргэдэх Тамирчдын комисс нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах үйл ажиллагааг өрнүүлж буй билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар Хэнтий, Сүхбаатар аймгуудын тамирчид болон дасгалжуулагчидтай халуун дотно яриа өрнүүлж, туршлага зөвлөгөөгөө хүргэлээ.
Өсвөрийн тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн эдгээр уулзалтууд маргааш Дорнод аймагт үргэлжилнэ