0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Эмгэнэл

Эрдэнэ-Очирын Энхбаяр \/1962-2020\/\r\nМонголын спорт ~ олимпизм, эрүүл мэндийн салбарын нэрт зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Эрдэнэ-Очирын Энхбаяр 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Эрдэнэ-Очирын Энхбаяр нь 1962 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн. 1971-1981 онд нийслэлийн 17 дугаар сургуулийг дүүргэн, 1981-1983 онд Ангагаах ухааны дунд сургуулийг сувилагч, бага эмч мэргэжлээр төгссөн билээ.\r\n1983-1985 оны хооронд Улсын клиникийн 1-р эмнэлэгт Мэс заслын тасгийн сувилагч, 1985 оноос тасралтгүй 35 жил Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны харъяа Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төвд бага эмчээр ажиллаж байлаа.\r\nЭнэ хугацаанд Дугуй, Чөлөөт бөх, Жүдо, Боксын төрлүүдийн олон улс, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд багийн эмчээр ажиллаж, олон тамирчдыг өндөр амжилт гаргахад өөрийн бүхий л ухамсарт амьдарлаа зориулсан юм.\r\nТэрээр “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” зуны олимпийн наадмуудад Монголын багийн эмчээр ажиллаж Анхны олимпийн аварга, Анхны олимпийн хос медальтан төрөн гарахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ачтан байсан.\r\nТалийгаачийн улс эх орон, олимпизмийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.\r\n\r\nУм сайн амгалан болтугай\r\n\r\nМонголын Үндэсний Олимпийн Хороо\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД