Р.Гантөгс Токиогийн олимпийн Бамбарын буухианд оролцлоо
Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужаар айлчлан долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпийн наадам дуустал гэрэлтэх болно.
Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна.
Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан бөгөөд “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг аж.