0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Москва-1980" олимпод оролцсон ахмад жүдочдод хүндэтгэл үзүүллээ

\r\nОлон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Каногийн мэндэлсэн өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг сар бүрийн тэмцээнээ зохион байгууллаа. Энэ тэмцээнийг Монголын жүдочид зуны олимпийн наадмаас анхны медалиудыг эх орондоо авч ирсэн түүхт 40 жилийн ойн нэрэмжит болгон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм. 40 жилийн тэртээ "Москва-1980" XXII зуны олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж байсан. Тэднийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗХУ \/Одоогийн ОХУ-ын иргэн\/ Вячеслав Михайлов Хохлов нар дасгалжуулан оролцож байлаа. Мөн "Москва-1980" олимпод -60кг ОУХМ Янжмаагийн Дорж- 8-р байрт, -65кг МУАБ, МУГТ Цэндийн Дамдин агсан мөнгөн медаль, -71кг МУГТ Равдан Даваадалай-хүрэл медаль, -78кг МУГД Довдонгийн Дашжамц, -86кг МУ-ын гавьяат тамирчин Дамбажавын Цэнд-Аюуш, -95кг ОУХМ Дэндэвийн Амгаа, +95кг ОУХМ Гүсэмийн Жалаа, үнэмлэхүй жинд гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш шагналт V байр эзэлж байжээ. Энэ олимпийн наадамд бэлтгэл хангагчаар гавьяат тамирчин Галдангийн Жамсран, Жамбалын Ганболд,\r\n\r\n\r\n\r\nардын жүжигчин, Олон улсын хэмжээний мастер Дамдинжавын Түвшинжаргал, Лхагвадоржын Очирбал, Доёдын Бадрах, гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатар, спортын мастер Жигмэдийн Алтангадас, гавьяат тамирчин Сарангэрэлийн Хүрэлбаатар, ОУХМ Шаравын Ганбаатар гэсэн бүрэлдхүүнтэй жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчид 1976, 1980, 1984 оны олимпийн циклд бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн уралдаануудад оролцсон байжээ.\r\n\r\nӨчигдөр Дэлхийн жүдогийн өдөр эдгээр ахмад тамирчид тэмцээний нээлтийн ёслолд оролцож Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч хүндэт зочдод хүндэтгэл үзүүллээ. Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч Олимпийн хүрэл медальт, Р.Даваадалай, Я.Дорж, Г.Жалаа, Ж.Алтангадас, Л.Очирбал нарт МҮОХ-ны "Олимпийн алдар" одон, Г.Жамсран, Ш.Ганбаатар нарт МҮОХ-ны "Алтан Очир" одонгоор тус тус шагнажээ.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД