0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.ХОНГОРЗУЛ УРАМТАЙ БАРИЛДААНААР ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

 

Чөлөөтийн багийн хамгийн залуу тамирчин Б.Хонгорзул олимпийн дэвжээнд эхний барилдаанаа Францын хашир туршлагатай бөх, Европын аваргын хүрэл медальт Матилда Ривиерегийн эсрэг хийлээ.

Барилдааны эхэнд манай бөх хоёр оноо авч, тэргүүллийг гартаа авсан. Удалгүй өрсөлдөгч нь манай бөхийг давхар хамж унагахад Хонгорзул давуулж шидэв. Шүүгч франц бөхөд дөрөв, Хонгорзулд хоёр оноо өглөө. Манайхан челленж хийсэн ч амжилтгүй болж, эсрэг бөхөд дахин нэг оноо нэмэгдсэн юм. Дараа нь Хонгорзул нэг оноо авснаар 5:5 болон тэнцсэн ч өрсөлдөгч нь бүхэл оноо авсан гэдэг утгаараа барилдаанд ялж байв.

Цаг дуусахад арав гаруй секунд дутуу, хожигдож яваа эгзэгтэй мөчид Ривиере манай бөхийн хөлд суухад давуулж шидээд хоёр оноо авлаа. Энэ мөчид франц бөх гэмтэл авсан тул барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болов. Ийнхүү залуу бөх Хонгорзул урамтай сайхан барилдаанаар эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр дараагийн даваанд олимп, дэлхийн аварга япон бөх Рисако Кавайтай барилдана.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД