ЭРЭГТЭЙ ВОЛЕЙБОЛЧИД ӨНӨӨДӨР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО
Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тэмцээний сүүлийн өдөр Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэх эсэхийг шийдэх чухал тоглолтыг Хятадын Тайпэйгийн эсрэг хийнэ.
17:00 цагаас эхлэх энэ тоглолтод хожиж байж хүрэл медаль дээр буух юм. Манай залуус өмнө нь БНХАУ болон Хятадын Хонконгод хожигдож, өчигдөр Хятадын Макаог 3:0-ээр буулгаж аваад байгаа билээ.
Эмэгтэй багуудын тухайд тэмцээн өндөрлөөд буй. Манай баг БНХАУ-д хожигдож, Хятадын Хонконгийг 3:0-ээр буулгаж авснаар Зүүн Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.
Медалийн төлөө өрсөлдөх волейболчиддоо амжилт хүсье!
МҮОХ-ны Албан ёсны түнш Coca-Cola Mongolia