0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОУХМ Ц.АНУДАРЬ, Э.ДАВААХҮҮ НАР 9-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Ханжоу-2022” Азийн наадмын гар бууны тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр хөшгөө хаалаа. 2 дахь удаагаа Азийн наадмын хөтөлбөрт багтсан холимог багийн төрөлд Токиогийн Олимпод хамтдаа холимог хосын багийг бүрдүүлж байсан ОУХМ Цолмонбаатарын Анударь, Энхтайваны Даваахүү нар төлөөлөн 9-р байрт шалгарлаа.

Тус бүр 30 сум буудаж өрсөлдөхөд Ц.Анударь 282 оноо, Э.Даваахү 288 оноо, нийлбэр 570 оноо авсан. Шигшээ өрсөлдөөнд шилдэг 6 баг шалгаран үлдсэн ба манай баг 6-р байр эзэлсэн Пакистаны багаас 3 оноо дутуу буудаж медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм. Ийнхүү энэ удаагийн Азийн наадмыг манай мэргэн буучид 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Урьдчилсан буудлагад Энэтхэгийн хос Сарабжот Сингх, Дивиа Тадигол нар 577 оноогоор Азийн наадмын урьдчилсан буудлагын дээд амжилтыг шинэчлэн тэргүүлсэн бол тэдний ард дэлхийн 3 удаагийн аварга Жан Боуэн, Токиогийн Олимпын холимог хосын аварга Жиан Раншин нар 1 оноо дутуу дэд байраар “финалдлаа”.

Мэдээг: Ч.Баатарзориг

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД