0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“УЛААНБААТАР-2023” НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно. Наадмын Зохион байгуулах хороог нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ахалж байгаа. Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү өнөөдөр МҮОХ-нд зочилж, наадмын зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцов.

Уулзалтын үеэр талууд наадмын зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, улмаар Зохион байгуулах хорооны дэд ажлын хэсгийг байгуулахаар тогтов.

Ирэх арванхоёрдугаар сарын 7-8-нд Зүүн Азийн олимпын хорооны зөвлөлүүдийн хурал болно. Уг хурлаар Монголын талаас наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар танилцуулж, наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД