МОНГОЛ ТАМИРЧИН ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПОД АНХ УДАА УУЛЫН ЦАНААР УРАЛДЛАА
Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд үргэлжилж байна.
Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив.
Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй.
Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52-р байрт бичигдэж байна.
Эхний гараанд Италийн Ж.Колломб 48.42 секунд хурдалсан үзүүлэлтээр нэгд жагсаж байгаа юм.
Одоо тамирчид 13:15 цагаас хоёр дахь гараандаа уралдах болно.
Шинэ төрөлд анх удаа уралдсан Х.Халиундаа баяр хүргэе!
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:
МҮОХ-ны Мөнгөн түнш Emart