0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХОРООНД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ БАГТДАГ

 \r\n\r\nМонголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар 2019 оноос Азийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн зөвлөлд сонгогдон ажиллаж байна. Ази тивийн 45 улс орныг эгнээндээ нэгтгэдэг уг Зөвлөлийн хурал жилд 1 удаа хуралддаг бөгөөд энэ удаагийнхийг 2020 оны 9-р сарын 15-нд онлайнаар хийлээ.\r\n\r\nАзийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хурал дээр 2021-2022 онуудад Ази тивийн хэмжээнд болох томоохон тэмцээн, их наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч санал солилцов.\r\n\r\n2021 онд Гуандонг мужид болох Азийн Залуучуудын наадам, БНХАУ-н Найиянг хотноо болох Азийн Далайн эргийн спортын 3 дахь их наадам, Тайланд улсад болох Азийн Тулааны спортын их наадам зэрэг гурван томоохон наадмын хувьд тус тусын мэдээлэл, сурталчилгааны сувгуудыг зохион байгуулах хороонууд амжилттай зохион байгуулж байгаа юм.\r\n\r\nХарин 2022 онд БНХАУ-ын Ханжоу мужид болох Азийн 19 дүгээр наадмын хэвлэл, мэдээллийн бэлтгэл хэрхэн явагдаж байгаа тухай дэлгэрэнгүй хэлэлцэв. Наадмын хувьд сэтгүүл, вэб хуудас, олон нийтийн сүлжээ гэсэн олон сувгаар тусгайлан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Азийн 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу мужийн 6 хотод 40 спортын 51 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 53 спорт цогцолбор, 31 бэлтгэлийн заал, танхимыг ашиглах юм.\r\n\r\nОлимпийн хотхоны дэргэд “Олимпийн хэвлэл мэдээллийн тосгон”-ыг тусгайлан барьж байгуулж байгаа нь 2022 оны 8-р сард бүрэн дуусах ажээ. Олимпийн шууд дамжуулалт болон хэвлэл мэдээллийн тендерийн саналыг энэ оны 5-р сард хүлээн авч дууссан байна. Харин. улс орон бүрээс сурвалжлага хийх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүсэлтийг 2021 оны 10-р сард хүлээн авч дуусах бөгөөд зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан нэгдсэн сургалтыг 2022 оны 3-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна.\r\n\r\nХуралдаанаас дараахь асуудлуудад анхаарал тавих нь чухал гэж үзлээ. Үүнд:\r\n\r\nАзийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн нийт гишүүд өөрийн улс оронд төдийгүй Ази тив даяар 2022 оны Азийн Олимпийн наадмыг өргөн цар хүрээнд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг татан оролцуулахад анхаарах хэрэгтэй.\r\n\r\nДашрамд дурдахад Катарын Олимпийн хорооны вэб сайт Ази тивийн хувьд хамгийн шилдэг вэб сайт гэж тооцогддог бөгөөд Азийн наадмын өмнө улс орнууд мэдээлэл түгээх сувгаа аль болох өргөжүүлэхийг чармайх нь зүйтэй.\r\n\r\nАзийн наадамд зориулсан вэб хуудас болон олон нийтийн сүлжээгээр явуулах мэдээ, сурвалжлагад Азийн алдартай тамирчдыг оролцуулж байгаа тул улс орон бүр өөрийн алдартай тамирчдын талаар болон спортын амжилтын талаараа олон мэдээлэл бэлтгэж Азийн Олимпийн Зөвлөлийн сэтгүүл болон бусад сувагт оруулах хэрэгтэй.\r\n\r\nАзийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 2021 оны Азийн тэмцээн уралдаан, наадмуудын хэвлэл мэдээлэл, шууд дамжуулалтын бэлтгэл, зохион байгуулалтыг шалгах ажлын хэсгүүд томилон ажиллуулах юм.\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД