Х.БОЛОРТУЯА ЭНЭТХЭГИЙН БӨХТЭЙ БАРИЛДАХ СУГАЛАА ТАТАВ
Токиогийн олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.
Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн олимпийн эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.
Түүний жингийн барилдаан маргааш 11.00 цагт эхэлнэ.