0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БНХАУ-ЫН ХӨНГӨНИЙХӨН ЭХНИЙ ӨДӨР ДАВАМГАЙЛАВ

Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөний талбайд эхэллээ. Нийт 22 багц медаль олгох хөнгөн атлетикийн тэмцээнд 7 ҮОХ-ны 106 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй гурвын харайлт, эрэгтэй, эмэгтэй 800м, эмэгтэй уртын харайлт, эрэгтэй зээрэнцэг шидэлт, эрэгтэй, эмэгтэй 100м-ийн финалууд болж, долоон багц медаль эздэдээ очлоо.

Энэ өдөр БНХАУ-ын тамирчид долоон төрлийн дөрөвт нь түрүүлж, нийт 11 медаль авав.

Урд хөршийн тамирчид эрэгтэй 100м, эрэгтэй 800м, эмэгтэй гурвын харайлт болон эрэгтэй зээрэнцэг шидэлтэд түрүүлсэн юм.

Тайванийн баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бол Япон 1 алт, 1 мөнгө, Хонконг 1 алт, 2 хүрэл, БНСУ-ын тамирчид 1 хүрэл медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн тамирчдын шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч Ч.Наранбаатар гардуулан өглөө.

Маргааш хөнгөний талбайд эмэгтэй гурвын харайлт, эрэгтэй, эмэгтэй 3000м, эрэгтэй, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт болон эрэгтэй, эмэгтэй 400м-ийн финалууд болно.

МҮОХ-ны Албан ёсны түнш Евро Трэйвел ХХК/Парис 2024

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД