“СУТАЙН БОР” КЛУБИЙН ТАМИРЧИД ОЛИМПЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь “Сутайн бор” уулын клубийн тамирчид өнөөдөр МҮОХ-нд зочилж, олимпын музей үзлээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэднийг хүлээн авч уулзав.
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит тус клубийн 14 тамирчин спорт авиралтын УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.
“Том тэмцээний өмнө тамирчдаа МҮОХ-нд зочлуулж, ийм сайхан музей үзсэндээ маш их баяртай байна” хэмээн “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо ярив.