0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“КАНВОН 2024” ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН СПОРТЫН ХУВЦСЫГ “КЕЛМЕ” БРЭНД ИВЭЭН ТЭТГЭНЭ

“Келме” брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, өдгөө таван тивийн 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа өрнүүлж байна. Түүнчлэн Үндэсний олимпын хороод, Олон улсын спортын холбоод болон лигийн багууд зэрэг нийт 30 гаруй спортын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд 2022 онд Монгол улсад Грийн Амиго ХХК-аас “Келме” брэндийг албан ёсны мастер франчайз эрхтэйгээр нэвтрүүлсэн билээ.

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Грийн Амиго ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол Олимпик хауст боллоо. Гэрээг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Грийн Амиго ХХК-ийн Ерөнхий захирал Н.Амартүвшин нар үзэглэв.

Гэрээний хүрээнд Грийн Амиго ХХК нь МҮОХ-ны албан ёсны түнш болж, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп наадамд оролцох Монголын баг тамирчдын 115 сая гаруй төгрөгийн өртөг бүхий “Келме” брэндийн спортын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм.

Ёслолын үеэр Грийн Амиго ХХК-ийн Ерөнхий захирал Н.Амартүвшин “Бидний хамтын ажиллагаа цаашдын олон наадмаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын баг тамирчдадаа өндөр амжилт хүсэн ерөөе.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД