0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖҮДОГИЙН ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-д манай бөхчүүд урамтай барилдаж, алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвт жагссан.

Тухайлбал, Ц.Цогтбаатар олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, жүдо бөхийн тав дахь дэлхийн аварга болсон бол Э.Ариунболд 60 кг-ын уламжлалыг үргэлжлүүлж, мөнгөн медальтай ирсэн юм. Мөн Л.Энхрийлэн Д.Сумъяа аваргын залгамж халааг авч явж чадна гэдгээ харуулан дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртсэн билээ.

Жүдо бөхийн дэлхийн медальт тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа. Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар байлцав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг Тамирчдын комиссын зүгээс хийж хэрэгжүүлдэг ажлуудыг танилцуулж, тамирчдын сурч боловсрох боломжуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн “Тамирчид өндөр амжилт гаргах тусам ёс суртахуунтай байж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй” гэдгийг Ерөнхийлөгч Б.Баттүшиг сануулан хэлж, Парисын олимпын мөчлөгт жүдогийн тамирчдыг бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД