МОНГОЛЫН БАГИЙН ХУВААРЬ /08.06/
Өнөөдөр Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин Олимпийн дэвжээнд зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаан Японы бөхчүүдтэй 10:30 цагт сугалаа таарсан.
Мөн эрэгтэйчүүдийн 125кг-нд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-нд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор "Токио-2020" Олимпийн дэвжээнд гарна.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!