Б.ЛХАГВАСҮРЭНГ “АЛТАН ОД” ОДОНГООР ШАГНАВ
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер, спортын зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Oд” одонгоор шагналаа.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.
Б.Лхагвасүрэн нь байт харвааны спортоор хот, улсын АШТ, МБАТС-д амжилттай оролцож, хувийн болон багийн дүнгээр 30 гаруй медаль хүртэж байсан төдийгүй “Доха-2006” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ.
Харин Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувиар УАШТ болон ахмад мастеруудын тэмцээнүүдийг олон жил санхүүжүүлэн, тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байгаа билээ.