0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СПОРТ ХОЛБООДЫН ГЕНСЕКҮҮДИЙН ЦАХИМ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

МҮОХ-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд “Спортын философи” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулах гэж байна. Хурлыг АШУҮИС-ийн ахлах багш, философийн ухааны доктор Б.Буяндэлгэр удирдан явуулах бөгөөд Философийн тухай ерөнхий ойлголт, Спортын хүрээн дэх философийн асуудлууд, Спортын эпистемологи асуудлууд, Спортын ёс зүй гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд лекц тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сургалт есдүгээр сарын 18-наас эхлэн дөрвөн долоо хоног үргэлжлэх бөгөөд бямба гараг бүрийн 10-12 цагийн хооронд болно. Энэхүү сургалт семинарт зөвхөн холбоодын нарийн бичгийн дарга нар гэлтгүй сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой.

Join Zoom Meeting

https://us02web.zoom.us/j/82744826962...

Meeting ID: 827 4482 6962

Passcode: 2021

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД