0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СПОРТ АВИРАЛТЫН ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОГДОВ

Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб наймдугаар сарын 13-20-ны өдрүүдэд зуны сургалтаа зохион байгууллаа.

“Олимп” спорт авиралтын төвд болсон уг сургалт олон улсын стандартад нийцсэн ханан дээр хурд болон техникийн төрлүүдээр анх удаа зохиогдсон гэдгээрээ онцлог юм.

“Сутайн бор” клубийн ерөнхий захирал, дасгалжуулагч Х.Нямдоо, дасгалжуулагч О.Сайханжаргал нарын удирдан явуулсан тус сургалтад Улаанбаатар хот болон Алтай сум, Тонхил сумын 20 гаруй өсвөр, залуу тамирчид хамрагдав.

Клубийн зүгээс өсвөр, залуучуудын багтаа илүү найдвар тавин тэдний ур чадварыг ахиулахад анхаарч, одооноос эрчимтэй бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд ирэх онд БНХАУ-д зохиогдох Азийн наадам, БНСУ-д болох өсвөр, залуучуудын ДАШТ, Азийн АШТ, Дэлхийн цом болон олимпын эрх олгох тэмцээнүүдэд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД