0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТОКИО-2020" ОЛИМПИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

 \r\n\r\n\r\n“Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпийн Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Үүнд жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам, буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Тэквондогоос П.Тэмүүжин, хөнгөн атлетик Д.Гантулга, байт харваа Ж.Гантөгс, хүндийг өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй. Дээрх тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу 1 сард 415ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна. Хөтөлбөр нь 2017 оны 9 сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпийн наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ 1 жилээр сунгагдаж 2021 оны 5 дугаар сар хүртэл үргэлжлэх боломжтой юм. Өмнөх “Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон дасгалжуулагчид, тамирчид “Токио-2020” олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа цаашид ямар хэрэглэл материал хэрэгтэй байгаагаа танилцуулсан бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх тал дээр дэмжиж ажиллахаа хэллээ. Мөн энэ үеэр Н.Түвшинбаяр тамирчдад зориулсан хийх гэж буй ажлуудаа танилцуулсан бөгөөд бүтээн байгуулалт, өндрийн бэлтгэлийн төвийг бий болгох тал дээр онцгойлон ажиллаж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн тамирчдад боловсрол, тамирчдын спортын дараах амьдрал зэрэгт хэрхэн бэлдэх талаар санал бодлоо солилцсон байна.\r\n\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД