ШОРТ ТРЕКИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН СУРГАЛТ ӨРНӨЖ БАЙНА
Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шорт трекийн дасгалжуулагчийн техникийн сургалт "Степпе Арена" мөсөн өргөөд үргэлжилж байна.
Сургалтад Хөвсгөл, Ховд, Хэнтий, Булган, Төв аймаг болон Нийслэлийн нийт 47 багш, дасгалжуулагч, ирээдүйд дасгалжуулагч болох хүсэлтэй залуу тамирчид оролцож байна.
Сургалтыг Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны сургагч багш Ариен Волтерс (Недарланд) -ын удирдлагын дор зохион байгуулж байна. Сургалт онол - практик хосолсон танхим - мөс - хуурай бэлтгэл хэлбэрээр өрнөж байна.