0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БИАТЛОНЫ БАГ 21-Р БАЙРТ ОРЛОО

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын биатлоны тэмцээний холимог буухиа уралдаан явагдаж өндөрлөлөө.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас бүрдсэн нийт 26 баг 4х6 км-ийн буухиад уралдсан юм.

Уралдаанд Италийн баг 1:15:12.4 цагийн амжилтаар түрүүлж, Франц 1:16:25.4 үзүүлэлтээр удаалан Чехийн баг 1:18:23.4 цагаар хүрэл медалийн эзэд боллоо.

Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг уралдаанаа амжилттай дуусгаж, 21-р байрт оров.

Энэ уралдаанаар "Канвон-2024" олимпын биатлоны тэмцээн өндөрлөж байна.

Залуучуудын өвлийн олимпын холимог буухиад анх удаа өрсөлдсөн залуу биатлончиддоо баяр хүргэе!

"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:

KELME Mongolia

KHANBOGD Cashmere

МҮОХ-ны Албан ёсны түнш New Juulchin Tours

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД