0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Н.ТҮВШИНБАЯР ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

\r\nМҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын ширээний теннисний төв “Оч” клубээр зочилж, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцлаа. Уулзалтад Үндэсний шигшээ багийн залуучуудаас гадна МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах болон ахмад мастерууд оролцлоо.\r\n\r\n\r\n\r\nУулзалтын өмнө МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүүг МШТХ түүхт 60 жилийн ойн медалиар шагнасан юм. Харин уулзалтаар Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамирчин хүний тэсвэр тэвчээр, амжилт үзүүлэхэд хамгийн оновчтой зүйлс бол сахилга бат байдаг тухай дурдан, амжилт хүслээ. Мөн Монгол улсад хөгжсөн топ спортын дасгалжуулагчдыг өөр спортын дасгалжуулагчаар урьж ажиллуулах солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлага гаргав. Түүнчлэн МҮОХ-ны зүгээс ширээний теннисний спортоо хөгжүүлэхийн төлөө бүхий л боломж бололцоогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.\r\n\r\nШирээний теннис нь монгол улсад спорт тоглоомын төрлүүдээс хамгийн анхны холбоо бөгөөд энэ онд анх удаа төрөөс дэмжлэг авч шигшээ багаа барьж ажиллаж эхэлжээ. Тэд зургаан тамирчин \/3 эрэгтэй, 3 эмэгтэй\/, хоёр дасгалжуулагчтай ажиллаж байна. Тэд Монгол Улсын бүх аймагт салбар холбоодоо байгуулсан бөгөөд УАШТ-д нь 600-700 тамирчин тогтмол оролцдог юм. Одоогоор ширээний теннисний шигшээ багт нийт 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин бэлтгэлээ базааж байгаа бөгөөд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 2 сарын 28-аас 3 сарын 7-нд БНСУ-ын Бусан хотноо болох ДАШТ-д бэлтгэж байна. Тэд сараас эхлэн УОК-ын зөвшөөрлөөр дотоодын тэмцээнүүдээ үзэгчгүйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаагаа аж.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД