2023 ОНЫ СПОРТ ХУАНЛИ
2023 онд Монголын тамирчдын оролцох боломжтой томоохон тэмцээнүүдийн хуваарийг танилцуулъя.
Энэ онд дөрвөн том наадам манай тамирчдыг хүлээж буй. Эдгээрээс наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадам, ес, аравдугаар сарыг дамнан үргэлжлэх Азийн наадам хамгийн чухал арга хэмжээ байх болно.
Манай тамирчид эдгээр тэмцээнээс гадна олимпын эрх олгох маш чухал тэмцээнүүдэд оролцох зэргээр 2023 оныг завгүй өнгөрүүлэх төлөвтэй байна.