0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Ц.НАМУУНЦЭЦЭГ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ДИЙЛДЭВ

Эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-д зодоглосон ОУХМ Ц.Намуунцэцэг Азербайжаны алдарт бөх Мария Стадникт 10:0-ээр ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ.

Стадник барилдаан эхлээд удаагүй байхад манай хүний ард нь гарч, улмаар шахаж эргүүлэх мэхээр оноо түүсээр 8:0 болгосон. Удалгүй дахин ард нь гарч хоёр оноо авснаар эхний үед л асуудлыг шийдэв.

Намуунцэцэгийн хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, тун сайн байгаагаа харуулсан. Улмаар олимпийн эрхийн тэмцээнд үзүүрлэж, Токиог зорих эрхээ өөрийн хүчээр авсан билээ. Ийнхүү анхны олимпдоо Япон, Азербайжаны шилдэг бөхчүүдтэй хүч үзэж, медалийн төлөө өрсөлдөн том туршлага хуримтлуулав. Стадникийн хувьд сүүлийн дөрвөн олимп дараалан медалийн тавцанд гишгэж, өнөө цагийн шилдэг бөх гэдгээ дахин нотоллоо. Тэрбээр олимп, дэлхийн 10 медальтай болж байна.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД