0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

А.ЭНХТУУЛ МОНГОЛЫН БАГИЙН САЛХИЙГ ХАГАЛАН УРАЛДЛАА

 

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно.

Олимпын наадамд өрсөлдөж буй манай нөгөө тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

 

 

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД