0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УАШТ-НИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

\r\nМонголын үндэсний олимпийн хороо\/МҮОХ\/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын хөнгөн атлетикийн холбоо\/МХАХ\/ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн өсвөр, насанд хүрэгчид, ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож, үе үеийн тамирчин, дасгалжуулагчдад амжилт хүсэн баярын мэндчилгээ дэвшүүллээ.\r\n\r\n\r\n\r\nНалайх дүүрэгт байрлах олон улсын жишигт нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайд зохион байгуулагдсан уг ёслолд МХАХ-ны Ерөнхийлөгч Л.Болд, Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар хүрэлцэн ирж оролцов.\r\n\r\n\r\n\r\n\r\nМХАХ нь 60 жилийнхээ ойн хүрээнд тэмцээн уралдаануудаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, түүхэн ном, баримтат кино, сургалт-семинар, фото зургийн үзэсгэлэн, уулзалт-ярилцлага, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.\r\n\r\n\r\n\r\nМХАХ нь Монголын ууган спорт холбоодын нэг бөгөөд “Токио-1964” олимпийн наадмаас эхлэн олон арван хөнгөн атлетикчид олимпийн тавцанд тоосоо өргөсөн түүхтэй.\r\n\r\n\r\n\r\nИрэх жил зохион байгуулагдах “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг манай марафонч Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар хүртээд буй. Ташрамд дурдахад Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од нь 5 дахь олимпийн наадамдаа өрсөлдөхөөр Япон улсад бэлтгэл сургуулилтаа базааж байна.\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД