0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ДЭЭД ЛИГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЖ СОНИРХОЛОО

\r\nМонголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхолоо. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч сагсан бөмбөгийн хоёр холбооны өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар холбогдох хүмүүстэй санад бодлоо солилцож, нэгтгэх талаар өөрийн бодлыг илэрхийлсэн байна.\r\n\r\n\r\n\r\nСонирхуулахад Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглосон Б.Билгүүн 18 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД