0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ, МИАТ ОЛИМПИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.\r\n\r\nҮндэсний олимпийн хороо, үндэсний агаарын тээвэрлэгч компани нь олон жилийн турш найрсгаар хамтран ажилласан сайхан уламжлалтай бөгөөд спорт-олимпизмийг сурталчлах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэгдүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцлоо\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД