0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПИЙН ВИРТУАЛЬ ЦУВРАЛ ТЭМЦЭЭН-дээ идэвхтэй оролцоорой

\r\nОлон улсын олимпийн хороо нь спортын дижитал бодлогыг хэрэгжүүлэх, орчин үеийн цахим спортын өсөн нэмэгдэж буй хөгжлийн шаардлагыг хангах, өсвөр залуу үеийнхнийг өргөнөөр татан оролцуулах, олимпийн уур амьсгалыг улам бүр өргөжүүлэн, цаашид өвөрмөцөөр шинэчлэн бүрдүүлэх зорилгоор "Токио-2020" олимпийн наадмын өмнө "Олимпийн виртуаль цуврал" ( Olympic Virtual Series - OVS )-ыг Олон улсын спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Энэхүү олимпийн хууль ёсны лиценз зөвшөөрөл бүхий цоо шинэ цуврал нь V сарын 13-нд эхэлж, VI сарын 23-нд өндөрлөх бөгөөд Олон улсын дугуй, урт сэлүүрт завь, автомашин, бейсбол-софтбол, дарвуулт завины холбоод эхний ээлжинд хамтрах юм. Энэхүү цувралд манай гаригийн цахим спорт, электрон тоглоомоор сонирхон хичээллэгчид өргөнөөр оролцож, олимпийн талбарт өрсөлдөн, "ОУОХ-ны 2020+5" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу биет ба биет бус дам хэлбэрээр тоглох болно. Олон улсын дугуйн холбооны Ерөнхийлөгч Давид Лапартьен (Франц) нь ОУОХ-ны Цахим спорт, тоглоомын ажлын хэсгийн зохицуулагчаар томилогдон, виртуаль спортын ертөнц ба Олимпийн хөдөлгөөний хамтын ажиллагааг нягт ханган ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Олон улсын хөлбөмбөг, ширээний tеннис, таэквондо, сагсан бөмбөгийн холбоод уг цувралын дараагийн шатанд нэгдэх тухай мэдэгдэл хийсэн байна.\r\n\r\n\r\n\r\nМонголчууд аа , ОЛИМПИЙН ВИРТУАЛЬ ЦУВРАЛ ТЭМЦЭЭН-дээ идэвхтэй оролцоорой !\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД