0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СПОРТЫН ИХ ГЭР БҮЛЭЭС НЭГ АРДЫН БАГШ, ГУРВАН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ МЭНДЭЛЛЭЭ

Өнөөдөр \/2020.10.05\/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намширт Монгол Улсын Ардын багш цол олголоо. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар ардын багш цол хүртэж байв. Мөн энэ өдөр спортын салбараас Монголын байт харвааны холбооны дасгалжуулагчдийн зѳвлѳлийн дарга Натжавын Дариймаа, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн нар гавъяат дасгалжуулагч цолоор шагнагдсан байна. Түүнчлэн Дундговь аймгийн "Стокгольм" Олимпийн зөвлөлийн арга зүйч, Сайнцагаан сумын Ерөнхий боловсралын сургуулийн ахмад багш волейболын спортын ОУХМ Монхорын Гаамаа Монгол Улсын гавъяат багш болсон байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Тогосын Болд шагнуулсан юм.\r\nНийт төрийн дээд шагнал хүртсэн эрхэмүүддээ Спорт, олимпизмийн их гэр бүлийн гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөе.\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД