ЭНХ-АМАРЫН ДАВААНАСАН ДЭЛХИЙГЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр тамирчин финалдсан билээ. Эмэгтэйчүүдийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын Амит Елортой тунасан. Харамсалтай нь, энэ барилдаанд 8:2-оор америк бүсгүй ялж, дэлхийн хошой аварга боллоо.
Эмэгтэйчүүдийн 72 кг-д медаль хүртсэн тамирчид:
Алт: Амит Елор (АНУ)
Мөнгө: Энх-Амарын Даваанасан (Монгол)
Хүрэл: Мива Морикава (Япон), Жамиля Бакбергенова (Казахстан)