0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Н.ТҮВШИНБАЯР МОН-АЛТИУС БТДС-ИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

\r\nӨнөөдөр \/2020.10.12\/Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Тэрбээр мөн МҮОХ-ны хийхээр зорьж буй ажлуудынхаа талаар сонирхуулсан бөгөөд Спорт – Олимпизмийг өргөн хэмжээнд сурталчлан, хүүхэд залуусын эрүүл мэндийг дээшлүүлэхэд Биеийн тамирын багш, дасгалжуулагч нар нягт хамтран ажиллах ёстойг хэлэв.\r\n\r\n\r\n\r\nТүүнчлэн Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нийслэл, орон нутгуудад хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэхэд спортоор хичээллүүлэх нь хамгийн чухал байгааг онцлоод, спортын барилга байгууламж, заал танхимуудыг олноор бий болгосноор нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудыг шийдэх боломжтой байгааг онцолсон юм. Тиймээс МҮОХ, хүүхэд, залуусын дунд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүмүүжүүлэх ажилд дасгалжуулагч, багш нарын оролцоо их гэдгийг хэллээ.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД