0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“СКАЙТЕЛ” ГРУПП ОЛИМПЫН МЕДАЛЬТ Б.БОЛОРТУЯАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

 

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг “Скайтел” группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тамирчин Б.Болортуяад 25 сая төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт таван сая төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20 сая төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа үйлчилгээний эрхийн бичиг гардууллаа.

“Скайтел” групп нь “Афин-2004” олимпын наадмаас хойш МҮОХ-той хамтран ажиллаж буй, олимпын тамирчдаа үргэлж дэмжсээр ирсэн эртний түнш байгууллага юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД