0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

БТСУХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

“Парис 2024” зуны олимп болон “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд баг тамирчдаа хамтран бэлтгэх, спорт-олимпизмын үзэл санааг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг түлхүү эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороотой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн үзэглэлээ.

Санамж бичгийг ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗГТА - БТСУХ-ны дарга О.Баттулга нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга хэлэхдээ “Энэхүү санамж бичигт төрийн талаас олимпын наадмуудын хүрээнд төрийн байгууллагын зарим чиг үүргийг ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэх болон МҮОХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах нэмэлт заалтуудыг оруулсан.” гэв.

Мөн ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Монголын баг тамирчид Канвон 2024 Залуучуудын өвлийн олимпод 12 тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирлээ. Одоо Парисын олимп тун ойрхон байна. Манай баг 45-аас дээш тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломж харагдаж байгаа. Хэрэв 50 орчим тамирчин олимпын эрх хүртвэл, Монгол Улс томоохон баг, тамирчинтай орнуудын эгнээнд зүй ёсоор багтах болно. МҮОХ-ноос зүгээс ОУОХ-ны Чуулганыг 2027 онд, Залуучуудын өвлийн олимпыг 2032 онд эх орондоо зохион байгуулахаар зорин ажиллаж байна.” хэмээн онцоллоо.

Зуны XXXIII Олимп ирэх 07 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо өрнөх бөгөөд одоогоор манай 8 тамирчин наадамд оролцох эрхийн болзол хангаад байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД