0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Олимпын танхим хариуцсан арга зүйч нар 02 дугаар сарын 24-ний өдөр МҮОХ-нд зочилж, уулзалт-ярилцлагад хамрагдлаа.

Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОА, Баянзүрх дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Биеийн тамир, спортын хороо болон "Нагано" олимпын зөвлөлийн удирдлагууд оролцов.

Уулзалтаар "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааны зохион байгуулалт, явцын тухай, Олимпизмын үзэл санаа, олимпын боловсролын шинэчлэлийн асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцэв.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД