0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХ: ЭХНИЙ ӨДӨР 4 МЕДАЛЬТАЙ

Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Степпе Аренад эхэллээ.

Тэмцээнд 6 ҮОХ-ны 53 бөх зодоглож байна. Эхний өдөр Монголын зургаан бөх дэвжээнд гарч, дөрвөн медаль хүртэв.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 48 кг-д У.Буянхишиг, 65 кг-д А.Анх-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэд болов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 43 кг-д барилдсан Э.Даваадулам, 49 кг-ын Б.Чулуун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.

Маргааш эрэгтэй 51, 60, 80 кг, эмэгтэй 46, 53, 65 кг-ын барилдаанууд болно.

Эдгээр дөрвөн медаль нэмэгдсэнээр Монголын баг 3 алт, 8 мөнгө, 16 хүрэл, нийт 27 медальтай болоод байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД