ЭРЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛӨВ
Иран 3-0 Монгол
"Ханжоу 2022" Азийн Наадамд оролцож буй 23 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний тоглолтоо Вьетнамын эсрэг 2:4, дараа нь Саудын Арабд 0:3-аар дийлдсэн манай залуус Ираны багт 0:3-аар хожигдлоо.
"B" хэсгийг Ираны баг 7 оноотойгоор тэргүүлсэн бол Саудын Арабын шигшээ баг адил оноотой болсон ч цөөн гоол оруулснаар хэсгээсээ хоёроор шалгарав.
Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/