0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН АВАРГУУД

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хүртлээ.

Манай залуучууд аваргын төлөө БНХАУ-ын багийг 18:15 харьцаагаар буулгаж авав.

Тоглолтод манай баг 0:6 гэж хожигдож эхэлсэн ч төгсгөлийг чамбай хийж, ялалт байгуулсан юм.

Хоёр баг өчигдөр тааран тоглоход манайхан 21:17-гоор хожиж байсан билээ.

Өнгөрсөн хавар 3х3 сагсны насанд хүрэгчдийн шигшээ Азийн аварга болсон бол энэ удаа дүү нар нь нутагтаа зохиогдсон Зүүн Азийн наадамд аваргаллаа.

Зүүн Азийн наадмын шинэхэн аваргууддаа халуун баяр хүргэе!

МҮОХ-ны мөнгөн түнш

Emart

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД