0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛ, ХОРВАТЫН ХООРОНД СПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

\r\nМонгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хорват Улсын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Златко Матешатай уулзаж, хоёр улсын Үндэсний олимпийн хороодын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу спорт олимпизмийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага судлах, өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтрах, багш дасгалжуулагч бэлтгэх боломжуудын талаар санал солилцов. Уулзалтад Златко Матеша манай Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэхэд боломжит нөхцөл боломжоор дэмжиж ажлахаа илэрхийлсэн байна.\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД