0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ЭРДЭНЭТ, БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

\r\nМонголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2020 оны сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллалаа. Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпийн наадмыг угтаж хамтран ажиллах, олимпийн “АЛТАН-ТҮНШ”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\nҮүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед матераллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм.\r\n\r\nУулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.\r\n\r\n\r\n\r\nУулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны “Олмпийн алдар” одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны "Алтан медаль"-аар шагналаа.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД