МОНГОЛ, ЯПОНЫ ТРИАТЛОНЫ ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Япон улсад ажлын айлчлал хийж буй Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Иваки, тус холбооны гүйцэтгэх захирал, Дэлхийн триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Шин Оцүка нартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол-Японы триатлоны холбоодын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улстөрч бөгөөд Японы хууль зүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.
Ц.Сандуй мөн энэ үеэр Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ясүхиро Ямашитатай уулзсан байна.