0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

\r\nМонголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар өнөөдөр “ОЛИМПИК ХАУС”-т боллоо. Семинарыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж үг хэлж, спорт холбоодуудыг харилцан уялдаа холбоотой ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн МҮОХ-ны өнгөрсөн нэг сарын ажлын тайлан, комиссуудын шинэчлэсэн бүрэлдэхүүний танилцуулга, дасгалжуулагч солилцооны хөтөлбөр, “Бөртэ Чоно-2020” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон байна.\r\n\r\n \r\n\r\n\r\n\r\nМөн энэхүү семинарт Герман-Монголын хамтарсан АФА академийн багш, “Рио-2016” олимпийн усанд сэлэлтийн тамирчин Б.Дөлгөөн “Хувь хүний тогтвортой хөгжил”, “Тамирчний өсөлт дэвшил, уналт” сэдвээр илтгэл тавьсан бол ахмад дипломатч Ч.Батжаргал олон улсын дипломат ёс, ёслолын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.\r\n\r\nТэднээс гадна Сошиал контентоор дамжуулан холбоодын үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх вэ сэдвээр МҮОХ-ны марктинг, түншлэл хариуцсан нарийн бичиг А.Ундрал илтгэл тавьсан. Мөн МҮОХ-ны шилдэг холбоо Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар Цар тахлын үед тэмцээн уралдааныг хэрхэн сэргээн зохион байгуулах үйл явцын тухай бусаддаа зөвлөгөө өгч, өөрийн хийсэн судалгаануудаа танилцуулсан юм.\r\n\r\nТүүнчлэн допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын асуултад тодорхой хариултуудыг өглөө. Хуралд нийт 42 спортын холбоодын төлөөлөл оролцсон байна.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД