0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ БОКСЫН ТЭМЦЭЭНЭЭР ЭХЭЛНЭ

Спортын 11 төрлөөр манай эх оронд зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр боксын төрлөөр эхэлнэ.

14:00 цагаас эрэгтэйчүүдийн 48, 51, 54, 57, 63.5, 67 кг, эмэгтэйчүүдийн 50, 54, 60 кг-ын урьдчилсан шатны тоглолтууд наадмын салхийг хагалах юм.

Тэмцээн Монгол бөхийн өргөөнд 4 хоног үргэлжлээд 19-ний бямба гарагт шигшээ тоглолтууд болно.

Боксын тэмцээнд нийт 43 тамирчин өрсөлдөж буй бөгөөд Монголоос 10 ширэн бээлийтэн дасгалжуулагч О.Батхүү, Т.Ганзориг, А.Бат-Очир Э.Гаваа нарын удирдлага дор нударга зөрүүлнэ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-д У.Алтангэрэл, 63.5 кг-д Ү.Баасандаш нар өрсөлдөх юм.

Харин наадмын нээлтийн ажиллагаа орой 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД