0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

АЗИЙН БАДМИНТОНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ЖОН СҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн бадминтоны холбооны Ерөнхийлөгч Ким Жон Сү-г өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын бадминтоны спортын хөгжлийн талаар санал солилцож, тамирчин, дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, Азийн бадминтоны холбооны төсөл хөтөлбөрүүдэд хамруулах боломжийн талаар ярилцав.

Ноён Ким Жон Сү нь тамирчин ахуйдаа 1986 оны Азийн наадамд аваргалж байсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжээд 1992, 1996, 2000, 2004, 2008 оны олимпод Солонгосын бадминтоны шигшээг удирдаж байв. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард Азийн бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Зүүн Азийн залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд 7 ҮОХ-ны 68 тамирчин өрсөлдөж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД