0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ӨНӨӨДӨР ВОЛЕЙБОЛ, И-СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЖ БАЙНА

Зүүн Азийн залуучуудын наадмын гурав дахь өдөр спортын хоёр төрлийн тэмцээн уралдаан эхэлж байна.

Электрон спортын виртуал теннисний тэмцээн 10:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Д.Мандах, Ч.Марта нар өрсөлдөж байгаа юм.

Харин маргааш 14:00 цагаас King of Fighters төрлийн тэмцээн эхлэх болно.

Түүнчлэн өнөөдөр 15:00 цагт Хонконг-Тайванийн эрэгтэй багуудын тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. Волейболын тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд явагдах бөгөөд манай эмэгтэй баг маргааш 15:00 цагаас Хонконгтой, эрэгтэй баг 20:00 цагаас мөн Хонконгтой тоглох юм.

Тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.

Баг тамирчдадаа амжилт хүсье.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД