ЖЮҮ-ЖИЦҮГИЙН ДАШТ-Д 50 ОРНЫ 600 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ.
Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах сайхан боломж бүрдүүлжээ.
Үүний хүрээнд Монголын өв соёл, түүхэн уламжлалыг агуулсан "Nomadic zone" байгуулсан нь гадныхны анхаарлыг хамгийн их татаж буй.
Энэ талбайд бэлчиж буй адуу, тэмээг жуулчид унаж, зургаа авахуулах боломжтой.
Тэмцээн зохион байгуулснаар Монгол Улсад 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд нөлөө үзүүлж буйг зохион байгуулагчид тооцсон байна.
Тэмцээн маргааш өндөрлөнө.