0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

САГСАН БӨМБӨГ: ЭРЭГТЭЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээн уралдаанууд сагсан бөмбөгийн Монгол болон Хятадын Макаогийн эрэгтэй багуудын тоглолтоор өндөрлөлөө.

Манай залуус медальтай үлдэх эсэхийг шийдэх чухал тоглолтод өрсөлдөгчөө 82:55-аар хожиж, хүрэл медалийн эзэн болов.

Монголын багийн хамгаалагч М.Ивээлт 26 оноогоор талбайд гарсан бүх тоглогчийг тэргүүлж, багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэв.

Мөн хүчний довтлогч Г.Балжинням 19 оноо авсан юм.

Гуравдугаар үеийн эхэнд онооны зөрүү -6 болж ойртсон ч манай залуус үүнээс хойш чамбай тоглож, оноог бага багаар холдуулсаар ээлжит хожлоо байгууллаа.

Манай эмэгтэй шигшээ мөн хүрэл медаль хүртсэнээр Монголын сагсчид хос хүрэлтэйгээр Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөрлүүлж байна.

Одоо 20 цаг 23 минутад Сүхбаатарын талбайд Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД